Дуучин Daisy нөхрөөсөө салахаар шийджээ

Олон сайхан дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн дуучин Daisy нөхрөөсөө салахаар шийдсэн тухайгаа өөрийн фейсбүүк хуудсанд бичжээ.

Тэрбээр “Би нөхрөөсөө албан ёсоор салахаар болж байна. Монгол эмэгтэй хүн яахаараа хамаг тэсвэр тэвчээрийн хязгаарыг үзүүлж, гүлдийдэж байх ёстой гэж... Би сайхан аав, ээжээс төрсөн сайхан монгол охин. Эр нөхрөө хүндлэн дээдэлж чадах чин сэтгэлтэй монгол хатан. Одоо бол би дөрвөн охины ээж... Надад одоо алдах эрх байхгүй, бяцхан үрсийнхээ ирээдүйд санаа тавих нь миний үүрэг юм. Тиймээс хамгийн хүнд бөгөөд зөв шийдвэрийг гаргалаа. Надад нуух юм одоо байхгүй ээ...” гэж бичсэн байна.

Г.ХАЛИУН

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин