Ломбын Эрхэмбаярын дараа Улсын хошой аварга оролцжээ

     Монгол үндэстний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр харж, зорьж бүтээгдэж буй "Монголын үндэсний цаг" баримтат уран сайхны нэвтрүүлэг бүтээлийн өмнөх дугаарт Гавьяат мал зүйч, доктор, "Түмэн шувуут" ХК-ийн ТУЗ-ын дарга Ломбын Эрхэмбаяр оролцсон бол, сар шинийн үндэсний хэмжээний зочноор Монгол Улсын Хошой аварга малчин Дамдины Баярсайхан  уригдан оролцжээ. 


   Монгол мандан бадарч байхад монгол малчин байсан, монгол зовж явахад монгол малчин ачааны хүндийг үүрсэн, монгол битгий хэл дэлхий зовж явахад монгол малчин дэлхийд тусалж байсан гэдэг үзэл санаан дээр нэвтрүүлгийн агуулга санаа илэрхийлэгдэх юм байна. 

May be an image of 3 people, people standing and indoor
Улсын хошой аварга малчин Д.Баярсайхан нь монголдоо төдийгүй дэлхийд тусалдаг өгөөмөр нэгэн ажээ. Сэтгүүлзүйн олон жанруудыг агуулсан баримтат, уран сайхны бүтээл болох "Монголын Үндэсний цаг" нэвтрүүлгийн сар шинийн дугаарыг 2 дугаар сарын 3-нд ТВ5 16:05, 2 дугаар сарын 4-нд MҮОНТ 17:10, ТВ9 17:50 цагуудаас тус тус хүлээн авч үзэх боломжтой юм байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ