Говь-Алтай аймагт хүчтэй шороон шурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ. Тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газарт өчигдөр 19.00-20.00 цагийн хооронд 20-28 метр секундийн түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан байна. Шуурганд малчин А-гийн дөрвөн ханатай гэр нурсан тухай мэдээлэл өнөөдөр 07.48 цагт Онцгой байдлын албанд иржээ. Сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 20.00 цагийн орчим 18-24 метр секунд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байр нуржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ