ЦЕГ: ТЭЦ-IV ТӨХК-ийн ажилтан тогонд цохиулж нас барсан

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол өчигдөр /2022.03.01/ гарчээ. Өндөр хүчдэлд цохиулсан хүмүүсийн нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гуравдугаар сарын 1-ний 08.38 цагт нэг иргэн тогонд цохиулсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тусламж үзүүлэхээр очиход 31 настай эрэгтэй нас барсан байсан. Тухайн эрэгтэй ээлжиндээ гарч, ажлаа хийж байхдаа ийн осолдсон нь тогтоогдсон. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ