“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж байна

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-н хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд олон үйл ажиллагааг төлөвлөсөн бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг өнөөдрийг дуустал дэлгэх юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.
НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгожээ хэмээн Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ