ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хаслаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тогтоол баталлаа. Тогтоолыг батлах эсэх санал хураалтад 175 улс оролцож, 93 гишүүн дэмжиж, 24 гишүүн татгалзаж, 58 гишүүн түдгэлзсэн байна. Ингэснээр ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гишүүнчлэлээ хадгалах ч саналын эрхгүй болж аливаа асуудал шийдэхэд оролцох боломжгүй болж байгаа юм. 
Тогтоолыг 2/3 хувийн саналаар батлах босго тавьсан бөгөөд түдгэлзсэн гишүүдийг тооцоогүй тул “босго”-ыг давсан гэж үзэн тогтоол хүчин төгөлдөр болжээ.     
ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг хасах,, түдгэлзүүлэх санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден санаачилж, улмаар ажил хэрэг болж байгаа нь энэ юм.    Тогтоол батлагдсаны дараа ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.Медведев “ОХУ-ыг шахаж гаргасан нь НҮБ-ын чадамжид сөргөөр нөлөөлнө” гээд НҮБ-д цаашид ийм бүтэц байх зайлшгүй шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин