Бээжин хотод Covid 19 халдварын байдал дахин хүндэрлээ

Xоёрхон хоногийн дотор гэхэд дөчин хэдэн тохиолдол илэрсэн бол олонх халдварын тохиолдол Бээжин хотын Чао Ян дүүрэгт төвлөрчээ. Ийнхүү тус дүүргийн ПСР шинжилгээ авах цэгүүд өглөөний 06.30-22.00 цагийн хооронд яаралтай ажиллаж байна. Өчигдрийн \24\байдлаар тус дүүрэгт ойрын хавьталтай 1230 хүн байгааг тогтоосон бол 14 газрыг хяналтад байлгаж, өнөөдрөөс \25\ тус дүүрэгт ажиллаж, амьдарч буй бүх иргэдийг дараалан 3 хоног шинжилгээнд хамруулах бөгөөд ПСР шинжилгээ өгсний дараа ажилдаа гарах хатуу шаардлага тавин ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ