Цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж гэмтжээ

Хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 18:00-д “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлсэн байна.
Энэ дагуу шалгахад 10 сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарч унаж гэмтсэн байжээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ