ГХЯ: Эрээнд Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн ч хилийн боомт хэвийн ажиллаж байна

МӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалт тогтоож, хилийн боомтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Тэгвэл энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор хилийн боомтууд хэвийн ажиллаж  байгаа. Цаашдаа хязгаарлалт тогтоох эсэх нь одоогоор тодорхойгүй байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ