"Троллейбусны шугам зарим хэсэгтээ унжсан зөрчил гарсныг арилгах ажил эхэлсэн"
Парк шинэчлэлийн хүрээнд оруулсан цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус троллейбусны шугамд тулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хоёр давхар автобус 4.18 метр өндөр. Харин троллейбусны шугамын өндөр 5.05 метр өндөрт байх ёстой. Гэтэл зарим хэсэгт шугам унжиж доошилсон зөрчил гарсан. Тиймээс зөрчлийг арилгах ажил эхэлжээ. Автобусны дээврийн хувьд тог дамжуулдаггүй юм байна" хэмээн мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ