МИАТ компани Боинг767-300ER онгоцны зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж, өөрийн мэдэлд шилжүүлэн авлаа
Анх 2013 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 122 сая ам.долларын зээлийн баталгаа гаргаж, мөн оны 12-р сард АНУ-ын Экспорт-Импорт банкны баталгаа бүхий зээлээр МИАТ компани АНУ-ын Боинг компанийн хооронд байгуулсан гэрээний Худалдах, худалдан авах гэрээний дагуу Монголд Боинг767-300ER маягийн будаг нь ханхалсан онгоц ирсэн түүхтэй.
Зээлийг 2014 оноос эхлэн 2022 он хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу МИАТ компани өөрийн үйл ажиллагааны орлогоор цаг хугацаанд нь төлж байжээ. Зээлийн төлбөрийг 2023 оны хоёрдугаар сард төлж дуусах графиктай байсан бөгөөд зээлийн үлдэгдэл болох 8.15 сая ам.долларыг бүрэн төлснөөр онгоц МИАТ-ын эзэмшилд ирлээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан Боинг767-300ER агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирт гардуулан өгч, нисэх багийн хамт олонд баяр хүргэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ