Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд ойн хөнөөлт шавж Шинэсний шилмүүс хуйлагч, Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй утаат, үүргийн шүршигч багаж ашиглан энэ сарын 4-8-ны өдрүүдэд тэмцлийн ажил хийж гүйцэтгэхээр болсон.

Иймээс тухайн газруудад аялал зугаалгаар явах,  зусланд гарах зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Мөн хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ