Д.Трампын паспортыг хураан авав

                     Холбооны мөрдөх товчооныхон АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын паспортуудыг хураан авчээ. Мар-а-Лаго дахь эдлэнд нь хийсэн нэгжлэгийн үеэр ХМТ-ныхон түүний гурван паспорт хурааж авсныг Хууль зүйн яамны албаны хүмүүс баталж, "New York Post" сонин мэдээлсэн аж. Уг яамны хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Будович "ХМТ ерөнхийлөгч асан Доналд Трампаас гурван паспорт хурааж авсны хоёрынх нь хугацаа дууссан, нэг нь түүний идэвхтэй дипломат паспорт байсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрнө" гэж цахим шуудангаар мэдэгдсэн байна. Ирэх даваа гараг гэхэд экс ерөнхийлөгчийн гадаад паспортуудыг буцааж өгөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ