Уул уурхайн салбараас нэг Хөдөлмөрийн баатар, есөн гавьяат төрлөө

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбараас Хөдөлмөрийн баатар нэг, Гавьяат цолтон ес шинээр мэндэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр "Хөдөлмөрийн баатар" цолоор Геологи, уул уурхайн яамны сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дугарын Ренчинхандыг, "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цолоор уул уурхайн салбарын ахмад ажилтан, инженер Түндэвийн Цэнд, “Эрдэнэ Дрийлинг” ХХК-ийн зөвлөх инженер Уртнасангийн Цэнд, “Эрдэнэт” УБҮ-ийн баяжуулгч асан, Шаравын Гэзэгт, Эрдэнэт “УБҮ”-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлах, тээвэрлэх хэсгийн дарга асан Лувсандагвын Баяраа нарыг, "Гавьяат уурхайчин" цолоор “База” ХХК-ийг үүсгэн байгуулагч Норжмаагийн Батаа, “Энержи ресурс“ компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Цогоогийн Баасандорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэгрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах мэргэжлийн зөвлөлийн гишүүн Лувсандагвын Даваацэдэв, “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн уул уурхайн зөвлөх Чүлтэмжамцын Энхбаяр, МАК ХХК-ийн эксковаторын оператор Хүүхнээгийн Гантөмөр, "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич Сэрээнэнгийн Жаргалан нарыг тус тус шагналаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ