Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ

Монголын 3х3-ын эрэгтэй шигшээ баг Австрали улсын шигшээ багийг 21;18-аар буулган авч, Азийн аварга боллоо. Ингэснээр тэд 2024 оны Парисын олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэд чадлаа, багт баяр хүргэе.
Монголын эрэгтэй шигшээ баг Автсралийг буулган авснаар хоёр дахь удаагаа Азийн аварга боллоо.
Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаж байв. Азийн аварга болсноор Монголын баг Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ