БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Тодруулбал, Замын-Үүд боомтын "Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын зорчигчийн гарах чиглэлд гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь гурван ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ