"АЙЗАМ 2" хамтлагийн "ЗҮРХ СЭТГЭЛИЙН МИНЬ ДУУНУУД" тоглолт болно

"Айзам 2" хамтлаг энэ сарын 07-нд тоглолтоо хийнэ.
Ерөөд оны олон хит дууны эзэд үе үеийнхний сэтгэл зүрхэнд хоногшсон сор бүтээлүүдээ “Зүрх сэтгэлийн минь дуунууд” нэртэйгээр 2023 оны дөрөвдүгээр сарын 07-нд 19 цагаас UB Паласын Концертийн их танхимд ганцхан удаа тоглоно.
"Айзам 2" хамтлаг энэ удаад хөгжмийн зохиолч, аранжировшка С.Гантөр, ая зохиогч, гитарчин дуучин О.Хүрэлбаатар, дуучин Э.Мөнхбаяр, хөгжмийн зохиолч Аранзаа буюу Б.Бат-Эрдэнэ, дуучин Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй үзэгчидтэйгээ уулзана.
"Айзам-2" хамтлагийн урын сан "домог" болсон дуунуудтай. Дуучин Л.Байзда агсны "Чиний зураг", "Салхи" хамтлагийн "Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" зэрэг дуунуудыг тус хамтлаг ерөөд онд зохиож өөрсдөө дуулдаг байсан бөгөөд энэ удаагийн тоглолт дээрээ дахин дуулах нээ. Мөн хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч С.Гантөрийн "My love" дууг энэ удаад "Айзам-2" эгшиглүүлнэ.
"Туяарах", "Хос алтанзул", "Бодлын үг", "Бороо", "Мөрөөдөл" нас насныханы зүр сэтгэлд нандин дурсамж сэргээн эгшиглэдэг "Айзам 2" хамтлагийн уянгын дууны ертөнцөд тавтай морилоорой.
Тоглолтод:
Зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа
Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэг
МУУГЗ Рок Мөнхсайхан
Поп дива МУСТА С.Сэрчмаа
Дуучин Э.Минжинсор
МУCТА Л.Энхмандах
Титэм хамтлаг
Салхи хамтлаг
Дуучин Оюунболд
Люмино хамтлаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ