Ойрын өдрүүдэд дулаарах тул ШАР УСНЫ ҮЕРЭЭС болгоомжлохыг анхааруулав

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16 -21 градус хүйтэн, өдөртөө -1 +4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11 -16 градус хүйтэн, өдөртөө +3 +8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2 +3 градус, өдөртөө +17 +22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөртөө +10 +15 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ