Өмгөөлөгч Б.Баасанцогтын хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн ЭХ-ийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцлээ.

Тодруулбал, өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ