Иргэн ГОМДОЛ гаргаагүй бол тус барилгыг шалгахгүй

ГХЯ-ны дэргэд баригдсан 16 давхар барилга хазайлт өгч, багана тэнхлэгээр тогтоосон тухай иргэн мэдээлсэн юм. Тус мэдээллийн дагуу Хотын стандарт хяналтын газрын ажилтнаас тодруулахад "Иргэн гомдол өгөөгүй бол шалгах боломжгүй" гэх тайлбарыг өгөв.
Тодруулбал, "Би өнөөдөр өвдсөн учир гэртээ байна. Ямар нэгэн барилгыг иргэн хазайсан байна гэх мэдээллээр эсвэл зураг хараад стандартын бус гэж хэлэх боломжгүй. Шалгалт хийхийн тулд барилгын анхны зураг төслөөс эхлэн хяналт хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нэг ч иргэн гомдол мэдүүлээгүй болохоор шалгалт явуулаагүй. Бид иргэний гомдлоор ажилладаг. Иргэн гомдол гаргаагүй л бол шалгалт явуулах боломжгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ