“БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалт ирэх 7 хоногт эхэлнэ”

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй 5000 гаруй иргэн өнгөрсөн сарын 9, 10-нд хэлний шалгалтад бүртгүүлсэн. Тус шалгалтын талаар зарим мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахаас тодрууллаа.
Тэрбээр ХХҮЕГ жилийн дөрвөн улирал гадаад руу ажиллах хүч илгээдэг. Өнгөрсөн сард бүртгүүлсэн иргэд хуваарьт шалгалтдаа ороход хугацаа шаардлагатай. Ойролцоогоор 3-4 сар болно. Өнгөрсөн сард Өмнөд Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 6000 гаруй иргэнээс шалгалт авч дууссанаар дараагийн шалгалт яригдана.Шалгалт энэ сарын 10-наас эхэлж, наадам хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ