Ливанчууд Израиль руу 34 пуужин харвав

Ливанчууд Израиль руу 34 пуужин харвасны 25-ыг нь агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар сөнөөжээ. Израилийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаас энэ тухай мэдээллээ. Уг мэдээнд "Агаарын довтолгооноос хамгаалах  систем 25 пуужинг сөнөөв. Таван пуужин Израилийн нутаг дэвсгэрт унасан" гэж дурдсан байна. Үлдсэн дөрвөн пуужингийнх нь байршлыг тогтоож буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ