Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг 1000-5000 төгрөг болгонo

Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг БОАЖЯ-наас шинэчлэн тогтоожээ. 1995 оноос өнөөг хүртэл улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300 төгрөг, автомашинаас 500 төгрөгийн хураамж авах тариф хэрэгжиж буй. Харин салбарын сайдын шинэчилсэн тушаалаар иргэн болон автомашинаас дээрх ангиллаас хамаарч 1000-5000 төгрөгийн хураамж авахаар тусгасан байна. Уг тушаал хараахан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй ба ХЗДХЯ-наас санал авахаар хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ