Дорнод аймгийн Матад, Халхгол сумдуудад гарсан түймрийг унтраалаа

Cүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газар 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны 11:30 минутын үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутгийг хамарч байгаль орчин, иргэд, сум орон нутагт үнэлж баршгүй хохирол учруулаад байна.
Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд болон иргэд хамтран шөнөжин ажилласны эцэст дөрөвдүгээр сарын 11-ний 9.30 цагийн орчим түймрийг унтрааж чадлаа.
Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ