30-35 насны 3 иргэн угаартаж нас барсан харамсалтай ХЭРЭГ ГАРЧЭЭ


Сонгинохайрхан дүүрэгт гурван залуу угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 30-35 насны гурван залуу нэгнийхээ гэрт угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал хүнд цасан шуурга шуурч байсан бөгөөд амь хохирогч залуус галлагаанаас шалтгаалан амь насаа алдсан байж болзошгүй байгаа юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ