Тамсагбулагт түймрийн цурамнаас дахин гал алджээ

Дөрөвдүгээр сарын 8-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумыг дайрч, их хэмжээний хохирол учруулсан билээ. Халхгол суманд гарсан түймрийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр унтраасан боловч хүчтэй салхины улмаас сумын төвөөс баруун тийш 120,0 км-т Тамсагбулаг орчимд түймрийн цурамнаас дахин гал алджээ.
Түймрийг унтраахаар мэргэжлийн бүлгүүд ажиллаж байгаа талаар Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ