Ц.Хуланд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна

Өнөөдөр /2023.04.12/ Ц.Хуланд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа ажээ.
Түүнийг Эрүүгийн тухай хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсний дагуу буруутгаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ