Дарханд сургуулийнхаа цайны газарт нулимс асгаруулагч цацсан сурагчдад 100 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 142 сурагч, 16 багш, ажилтан хийнд хордож, эмнэлгийн анхны тусламж авсан талаар албаныхан мэдээлж байсан. Мөн цагдаагийн байгууллагаас "Дархан-Уул аймаг, Дархан сум "сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С, эмэгтэй Э нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" гэдгийг тодотгож байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ