Хүчтэй шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, гэр нуржээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 17:00 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурлаа. Шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, 2 гэр нуржээ. Иймд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчд очиж иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын 6 ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. 

Мөн Завхан аймгийн Улиастай сумын нутагт шороон шуурга шуурсаны улмаас Товцог багийн Дэлгэрэх хэсгийн 10 гудамжинд 1 байшингийн дээвэр хууларч, 5 ханатай гэр дээр унажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр салхинд хууларч, иргэн Э-ын 5 ханатай гэрийн дээр дээврийн төмөр унаж нурсан байсныг 40 минут ажиллаж буулган холдуулж аюулгүй болгосон байна. 

Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?

  • Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
  • Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
  • Гал тйүмрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
  • Аль болох даарахгйү байх, илчлэг хоол унд хэрэглэх
  • Аян замд гарахаас зайлсхийх
  • Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
  • Ойр дотныхондоо мэдээлэх
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа/-д мэдээлэх, бусдад хүргэх

Хүчтэй салхи болон шороон шуурганы үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад  дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах
  • Тэнгэрийн байдал, үү, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх тэм цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх
  • Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох
  • Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах
  • Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах,
  • Иргэний чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах
  • Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүх мэддэг байх
  • Мал сүргээ хамгаалах арга хэмжээ авсан байх
  • Амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны шугаман дор гэр, сууцаа барихгүй байх
  • Өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:
  • Ундны ус
  • Илчлэг хоол хүнс
  • Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  • Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл
  • Гэрэлтүүлэг хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз/
  • Дулаан хувцас, хөнжил
  • Түлээ түлш
  • Хүүхдийн тоглоом, ном
  • Гэр, орон байрны даруулга, татлага

СЭТГЭГДЭЛ БИЧИХ