Хүчтэй салхи, шуурганы улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж сургууль , цэцэрлэгийг амраах шийдвэр гаргалаа

Өнөөдөр Увс аймгийн өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шууран, цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг УЦУОШГ болон ОБЕГ-аас анхааруулсан.
Мөн малчид, иргэд, тээвэрчдийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, амь нас, эд хөрөнгө, мал аж ахуйгаа хамгаалахыг сэрэмжлүүлж буй.
Тэгвэл нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр Ховд аймгийн сургуулийн, цэцэрлэгүүдийг амраалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ