Завханы Сонгино, Түдэвтэйд салхины хурд 40 м/с хүрлээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Шуурхай мэдээ хүргэж байна. 

Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Баяннуур, Сагсай 9-17 м/с, түр зуур 22-26 м/с, Увс аймгийн Өмнөговь, Завхан, Малчин, Өндөрхангай, Наранбулаг, Өлгий, Сагил сумдын нутгаар 11-16 м/с, түр зуур 20-23 м/с, Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Мөст, Манхан, Ховд сумдын нутгаар 11-20 м/с, түр зуур 24-28 м/с, Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар 6-15 м/с, түр зуур 22-40 м/с хүрч хүчтэй салхилж байна.

Үүнээс хамгийн хүчтэй салхилж байгаа нь Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдын нутгаар салхины дундаж хурд 24 м/с, түр зуур 40 м/с хүрч салхилж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ