С.Батдөлийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ

Улсын Прокурорын Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээллээ. 

Энэ үеэр УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хэргийн талаар Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэл өглөө. Тэрээр "Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийн болон хамаарал бүхий этгээдийн гэрээс нэгжлэг хийхэд нийт 7.3 тэрбум төгрөг илэрсэн. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нөхцөл байдал тогтоогдсон. Ийм учраас АТГ-тай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусаж байгаа" гэлээ. 

Эргэн сануулахад УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн нэг, 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгээр яллагдагчаар татсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ