"Сод Монгол" ШТС-ын Ховд аймаг дахь салбарын түгээгч өөрийгөө шатааж, нас барсан хэрэг гарчээ

"Сод Монгол" ШТС-ын Ховд аймаг дахь салбарт ажиллаж байсан 27 настай эрэгтэй ажлын байран дээрээ амиа алджээ. Иргэнийг ямар шалтгааны улмаас амиа хорлосон талаарх мэдээлэл байхгүй байна. Хэргийг харьяа газрын цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ. Шалгалтаар амиа хорлосон шалтгааныг нь тогтоох юм.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус иргэн ШТС-ын хажууд байрлах жорлонгийн гадна амиа алдсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ