Өнөөдөр Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

 Энэ жилийн хувьд "Saraa's live concert" нэртэй тоглолтоо дөрөвдүгээр 29-ний өдрийн 17:00 цагаас ганцхан удаа хийхээр болжээ. 3D гэрлийн үзүүлбэр хосолсон амьд хөгжмийн тоглолт "UG Arena" өргөөнд нижгэр болох нь. 

Тоглолтынхоо талаар тэрбээр "Анх ая зохиогч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаа найзынхаа санаачилгаар төрсөн өдрийн тоглолтоо хийж эхэлсэн. Дууг маань сонсдог бүх насныхандаа зориулан 30 орчим дууг дуулахаар бэлтгэлээ. Тоглолтод ая зохиогч дуучин Б.Чойжоо, Наки болон бусад хамтлаг, дуучин оролцохоор болсон" хэмээн ярилаа. 

Ташрамд дурдахад поп хатагтай Б.Сарантуяа тун удахгүй бүүвэйн дууны цомог гаргах болсноо сонсогч фенүүддээ зарласан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ