Канадад 17 сая долларын үнэтэй алт хулгайлжээ

  Тус улсад 17 сая долларын үнэ бүхий алт алдагдсан тухай LADBible мэдээллээ. Уг хулгай Торонтогийн нисэх онгоцны буудалд болсон ба хяналтын байцаагч С.Дайвестейний мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын 17-ны шөнө уг хотод алтан гулдмай ачсан онгоц ирж, үнэт эдлэлийг чингэлэгт шилжүүлэн, хадгалах газарт нь хүргэжээ.                   
        Гэвч үнэт металлыг үл таних бүлэг этгээд хулгайлсан аж. Одоогоор цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдээлэл алга.         
   Хяналтын байцаагч С.Дайвестейн "Энэ хэргийг мэргэжлийн хулгайчдын бүлэглэл үйлдээгүй гэж бид үзэж байна" хэмээн мэдэгдэв. Харин албаныхан одоогоор уг ачааг агаарын тээврийн ямар компани хүргэсэн, хаанаас ирсэн, хаашаа явж байсныг хэлэхээс татгалзсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин