С.Көрригийн ачаар аваргууд тоог тэнцүүллээ

         ҮСБХ-ны 2022-2023 оны улирлын плей-оффын эхний шат үргэлжилж байна. "Өрнө" бүсийн "Голден Стэйт Уорриорз", "Сакраменто Кингз" багийн цувралын дөрөв дэх тоглолт Сан-Франциско хотын "Чейз Центр" цэнгэлдэх хүрээлэнд болов. Уг тоглолтод талбайн эзэд буюу "Уорриорз"-чууд 126:125-аар хожсоноор цувралын харьцааг 2:2-оор тэнцүүллээ. Талбайн эздээс С.Көрри 32 оноо, самбараас таван удаа бөмбөг авч, дөрвөнтөө оновчтой дамжуулсан бол зочдоос Д.Фокс таван удаа оновчтой дамжуулан, 38 оноо, есөн удаа самбараас бөмбөг авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ