Чөлөөт бөхийн мэргэжлийн лигт Монгол Улсаас Б.Болортуяа оролцож байна

Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн өнөөдөр дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод эхэлнэ. Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн нийт 19 халз барилдаан явагдана.

Манай улсаас 53 кг-ийн жинд олимпын хүрэл медальт Б.Болортуяа оролцож буй бөгөөд Европын АШТ-ий хос хүрэл медальт Милана Дадашеватай барилдана. Барилдааныг 21.00 цагаас эхлэн wrestlingtv.ru сайт шууд дамжуулан үзүүлэх юм. Хоёр тамирчин цөөнгүй удаа таарч барилдахад манай бөх ялж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин