Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа өнөөдөр хийнэ

АНУ-ын Нью-Йорк хотод сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 59 кг-ын жинд хоёр дахь тулаанаа Мексикийн боксчин Эди Валенсиа Мерсадотой хийх гэж байна.

Э.Цэндбаатарын өрсөлдөгч өдгөө 30 настай Эди Валенсиа Мерсадо бол мэргэжлийн боксын рингэнд 20 ялж, ес ялагдсан хатуу самар ба хүнд цохилтод орж үзээгүй гэв.

Э.Цэндбаатарын дасгалжуулагч тулааны өмнө ярихдаа “Э.Цэндбаатар өрсөлдөгчөө 4, 5 дугаар раундад хүнд цохилтоор буулган авна, нуугдсан алмаз” хэмээн өгүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ