Давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг өөрчиллөө

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг буцаан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.



  

 Д.Монголхүүг нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Гэвч тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван сарын хугацаанд 2 удаа зөрчсөн тул энэ оны дөрөвдүгээр сараас хорих ялаар сольсон юм.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан эл шийдвэрийг эс зөвшөөрч Д.Монголхүү давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2023.0.5.09/ 09:00 цагт товложээ. Шүүх хурал нээлттэй болох аж.

Эргэн сануулахад Д.Монголхүүг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ