Хүүхдийн спортын зуны VII наадмын хөлбөмбөгийн тэмцээн V сард болно

Монголын Хүүхдийн спортын их наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг VII Их наадмын хүрээнд Хөлбөмбөгийн төрөл нийт 5 бүсээр 2023 оны тавдугаар сарын 23-28-ны хооронд явагдах бөгөөд Наадмын шигшээ шатны тэмцээн Баянхонгор аймагт зургаадугаар сарын 19-28-ны хооронд явагдах ажээ.


Тэмцээнд доорх 5 бүсэд зэрэг зохион байгуулагдана.

Баруун Бүс - Увс аймагт

Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд

Зүүн Бүс - Сүхбаатар аймагт

Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь

Хангайн Бүс - Хөвсгөл аймагт

Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Архангай

Төвийн Бүс - Дархан-Уул аймагт

Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь

Нийслэлийн Бүс - Улаанбаатар хотод 9 дүүрэгт оролцоно.

Нөхөрлөе - Хөгжье - Хамгаалъя

СЭТГЭГДЭЛ БИЧИХ