​Л.Энхрийлэн ДАШТ-ий хос хүрэл медальтай боллоо

Жүдо бөхийн ДАШТ Катарын Дохад үргэлжилж байна. Өчигдөр манай 4 жүдоч татамид гарснаас эмэгтэй 57 кг-ын жингийн Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Л.Энхрийлэн үнэхээр тэсвэр хатуужил шалгасан хүнд дөрвөн барилдаан хийж, медаль авсан. Өмнөх өдөр нь Ё.Басхүү дэлхийн хос хүрэл медальтай болсон бол энэ өдөр Л.Энхрийлэн амжилтыг нь давтаж, ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч боллоо.

Эрэгтэй 73 кг-ын жинд дэлхийн аварга Ц.Цогтбаатар эхний тойрогт Тунисын Аледдин Бен Чалбиг торгуулиар ялж, 1/8 финалд Алжирын 21 настай жүдоч Месоуд Дрист торгуулиар ялагдан, Дохаг медальгүй орхих боллоо.

Эрэгтэй 73 кг-ын жинд Батзаяагийн Эрдэнэбаяр сугалаагаар эхний барилдаандаа Израилын Тохар Бутбултэй таарч, вазаригаар ялагдсан.

Эмэгтэй 57 кг-ын жинд Мөнхцэцэгийн Ичинхорлоо эхний барилдаандаа Тайваний Лин Чен-Линд даралтаар цэвэр ялагдав.

Эмэгтэй 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн эхний тойрогт Шинэ Зеландын Куона Кристег цэвэр ялсан.

1/8 финалд Израилын Тимна Нельсон Левиг торгуулиар ялсан.

Дараа нь "Токио-2020" олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Жессика Климкайттай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялсан.

Хагас шигшээд Канадын Криста Дэгүчитэй таарлаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад манай бөх ялж байсан бол энэ удаад цэвэр ялагдлаа.

Хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хүх Мимитэй хугацаа сунган барилдаж, торгуулиар ялснаар дэлхийн аваргын хос медальтай жүдоч боллоо.

Энэ жинд Криста Дэгүчи өрсөлдөгчдөө илт давамгайлсаар түрүүллээ.

57 кг

 1. DEGUCHI Christa (CAN)

2. FUNAKUBO Haruka (JPN)

3. LKHAGVATOGOO Enkhriilen (MGL)

3. KLIMKAIT Jessica (CAN)

5. HUH Mimi (KOR)

5. BOZKURT Hasret (TUR)

7. GJAKOVA Nora (KOS)

7. CYSIQUE Sarah Leonie (FRA)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин