Монголын оюун ухааны академийн хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ

 Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF) нь “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотноо энэ сарын 7-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдөж манай есөн тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт тус тус орж авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ