Хүннү моллын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хааж засварын ажил гүйцэтгэнэ

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамжны Хүннү молл дэлгүүрийн орчимд зам засварлахаар болсон байна.

Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 13-ны 00:00 цагт Хүннү моллын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хаана. Засварын ажил тавдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.

Зам засварын ажлыг "Туулын гүүр далай" ХХК гүйцэтгэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Уржигдар 08 цаг 34 мин