"Avatar" киноны гол дүрийн жүжигчин бүсгүй Зои Салдана

"Avatar", "Guardians of the Galaxy", "Pirates of the Caribbean" зэрэг дэлхийн хамгийн өндөр борлуулалттай хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Зои Салдана Холливудын хамгийн чинээлэг, чадварлаг жүжигчдийн нэг юм. "Guardians of the Galaxy Vol. 3" кино нээлтээ хийгээд буйг тохиолдуулан түүний тухай баримтуудыг хүргэе. 

#1 АНУ-ын жүжигчин Зои Салдана 44 настай. Түүний хамгийн анхны кино 2000 оны "Center Stage" бөгөөд мэргэжлийн балетын жүжигчний дүр байжээ. 

#2 Түүний тоглосон кинонууд дэлхий даяар 13 тэрбум гаруй ам.долларын ашиг орлого олсоноор Зои Салдана 2023 оны байдлаар хамгийн их орлоготой эмэгтэй кино жүжигчдийн жагсаалтын 2-т бичигдэж байна. 

Харин 1-т  "Avengers: Endgame" киноны дүрээрээ Скарлетт Йоханссон оржээ. 

#3 Түүний эцэг эх доминикан болон пуэрто рико гаралтай. Түүний аав есөн настайд нь нас барж, Зои ээжийн хамт Доминикан улсад амьдарч байсан ч улс төрийн үймээнээс зугтан АНУ руу нүүж, тэндээ суралцах болжээ. 

#4 Зои мэргэжлийн балетын академид суралцаж байсан ч "хөл нь буруу хэлбэртэй" тул гарахаас аргагүйд хүрсэн тухайгаа ярьж байжээ.

#5 Зои Салдана анх 2014 онд "Guardians of the Galaxy" кинонд Гаморагийн дүрийг бүтээсэн нь хит болсон юм. Тэр дүрээ CGI буюу компьютер зураглал огт ашиглалгүй зөвхөн дүр хувиргалтын тусламжтайгаар бүтээжээ. 

#6 Тэр Гаморагийн дүрээрээ "Оны шилдэг үзэгчдийн нэрэмжит шагнал" хүртэж байв. 

#7 Зои Салдана Time сэтгүүлийн нэрлэсэн 2023 оны нөлөө бүхий 100 хүний нэг. 

#8  Тэр 2014 онд "Rosemary's Baby" киног хамтран продюсерлэж, 2011 онд анхны бие даан найруулсан "Kaylien" киногоо гаргаж байжээ. Тэр өдгөө жүжигчин, продюсер, найруулагчаар амжилттай ажиллаж буй. 

#9 Зои "Guardians of the Galaxy Vol. 3" киноны дараа "Гаморагийн дүрийг бүтээж ханасан" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

#10 2009 онд түүний тоглосон хоёр ч томоохон бүтээл нээлтээ хийсэн нь найруулагч Ж.Ж.Абрамсын "Star Trek", найруулагч Жеймс Камероны "Avatar" юм.

#11 Түүнийг "My Little Pony"-ийн ахмадын дүрд дуу оруулсныг та мэдэх үү? 

#12 Зои "My Fashion Database" компаний CEO Кэйт Бриттон гэх залуутай 11 жил үерхэж 2010 онд сүй тавьж байсан ч удалгүй хоёр тийш болжээ. Тэр 2013 онд Италийн артист Марко Перего гэх залуутай хуримлан, гурван хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд нь хамтын овгоор буюу "Перего-Салдана" гэж овоглодог. 

#13 Түүний удахгүй нээлтээ хийх кино жагсаалтад "Avatar" киноны 3,4-р анги бичигджээ. 2024 онд нээлтээ хийх "Avatar" киноны 3-р анги продакшн шатандаа яваа бол 2026 онд нээлтээ хийх 4-р ангийн зураг авалт эхэлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ