Монголын волейболчид маргааш Индонезтэй, нөгөөдөр Солонгосын багтай тоглоно

Бахрейны Манама хотод волейболын эрэгтэйчүүдийн Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 14-21-нд болж байгаа бөгөөд манай улсаас “Баянхонгор кроунд гео” клуб өрсөлдөж байна.

Тэд өчигдөр Тайландын багийг буулган авсанаар шөвгийн наймд шалгарсан бол маргааш Индонез, нөгөөдөр БНСУ-ын багтай тоглох юм.

Тэмцээнд Бахрейн, Монгол, Япон, Иран, Катар, Тайланд, Вьетнам, Ирак, БНХАУ, Хонгконг, БНСУ, Автрали, Индонез, Йемен, Кувейт зэрэг 16 орны клубууд өрсөлдөж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин