С.Бямбацогт: Зам, тээврийн салбарын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгоно

Улс орны хөгжлийн эх үндэс нь зам тээврийн салбарын хөгжил. Харин зам, тээврийн салбарын хөгжлийн хөдөлгөгч хүч нь салбарын хүний нөөц, боловсон хүчин. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас оюутан сурагчдад хамгийн ирээдүйтэй, хамгийн эрэлттэй мэргэжил сонгож, тэтгэлэгтэй суралцах боломжийг нээж өгөх “SCHOLARSHIP ROAD 2023” үзэсгэлэнг өнөөдөр /2023.05.18/ зохион байгууллаа.

Эрэлттэй мэргэжлээр тэтгэлэгтэй суралцах боломжийг олгох “SCHOLARSHIP ROAD 2023” өдрлөгт 2000 оюутан, сурагч оролцож, мэдээлэл авлаа.

Залууст зам тээврийн салбарын мэргэжлээр Хятад, Орос, Герман, Катар, Солонгост тэтгэлгээр суралцах боломж нээлттэй. Мөн жил бүр дотоодын их, дээд сургуульд суралцаж буй шилдэг 100 оюутанд тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Бид цаашид зам тээврийн салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлтгэнэ. Иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг дотоодод бэлтгэх сургалтын төв байгуулна. Дотоод, гадаадын их сургуульд сурч буй оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтыг хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулж хэвшүүлнэ.

Өнөөдрийн арга хэмжээ оюутан сурагч дүү нарын маань  амьдралд нэгэн шинэ үүдийг нээж, нэгэн шинэ боломжийг олгосон гэдэгт итгэлтэй байна. Залуус дүү нар минь амьдралд тохиож байгаа боломж бүрээ чанга атган ашиглаж ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ, ЗАРЧИМТАЙ амьдраарай." гэлээ.

 Хуваалцах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин