Шакира хөвгүүдтэйгээ хамтарсан шинэ дуугаа гаргажээ

Дуучин Шакирагийн "Acróstico" дууны клипэнд түүний хөвгүүд болох Милан, Саша нар дуулж, төгөлдөр хуур тогложээ.

Колумбын од шинэ дуугаа цацаад, өөрийн албан ёсны олон нийтийн сүлжээндээ энэ талаар "Тэд анх энэхүү дууг сонсоод  өөрсдөө хамтдаа дуулахыг хүссэн" гэж бичжээ.

Мөн тэрбээр "Энэ жил Милан хүү минь зохиосон дуунуудаараа намайг уяраан уйлуулж, Саша олон цагийг төгөлдөр хуур тоглохоос гадна дуулах авьяасаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна" гэж Шакира испани хэлээр бичээд "Заримдаа тэд надтай студид хамт байдаг ба энэ дууг анх сонсоод дуулж, клипэнд хамт оролцохыг хүссэн” хэмээжээ.

Энэ дуу нь түүний хүүхдүүддээ зориулсан бүтээл бөгөөд дууны мөр бүрийн эхний үсгийн дарааллаар хүүхдүүдийнхээ нэрийг бий болгосон яруу найргийн зохиолтой юм.

Бичлэгт Саша ээжтэйгээ нийлж, Милан төгөлдөр хуур тоглож буй нь гарна. Төгсгөлд нь Милан ээж хүү хоёрын мартагдашгүй хамтралд зориулж дуулах нь үзэгч, сонсогчдод гэнэтийн бэлэг гэлтэй.

“Милан, Саша хоёр, мөрөөдлөө биелүүлэхээр “өдөлж буй далавчаа” хэрхэн дэлгэж байгааг харах үнэхээр гайхалтай байна. Ээж байхаас илүү сэтгэл ханамжийг надад төрүүлдэг зүйл үгүй" хэмээн төгсгөлд нь бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ