АТГ-гаас Д.Гардид холбогдуулан хэрэг нээж, шалгаж эхэлжээ

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боловсролын зээлийн санд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалт, илэрсэн зөрчлүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд АТГ өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн санд шалгалт оруулж, тодорхой зөрчлүүд илрүүлж, холбогдох төрийн дээд шатны байгууллагууд нь зөрчил арилгах зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байсан аж.  

Үүнд, Боловсролын зээлийн сангийн зарим албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод байдлыг хангаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулсан. Өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргах, өөрийнхөө сургалтын төлбөрийн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн буюу нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зөрчсөн.

Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй. Тухайлбал, 2011 оноос хойш сургалтын төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ-аар журам гаргаж шийдвэрлэхээр зохицуулсан. Гэвч БШУ-ны үе үеийн сайд нар хууль зөрчиж зээл чөлөөлөх тушаал, шийдвэр гаргаж ирсэн.

Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын төлбөрийн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй. НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад зээлийг чөлөөлдөг. Захиалагч байгууллагатай гэрээнд заагдсан хугацаанд ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлсөн.

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг. Мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллараар нэхэмжлэл ирүүлсэн байхад ам.доллараар шилжүүлдэг гэх мэт зөрчлүүд илэрч, холбогдох зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    059 (64.119.29.144)
    ор мөргүй устана гэж бхгүй ш дээ. толгой эргүүлж байгаа юм. тушаал шийдвэрүүд бүгд архивт цаасан хэлбэрээр хадгалагддаг ш дээ. Аудит гэж нэг хөгийн юмнууд нь энэ олон луйврын хаагуур нь зүүлэгтээд явдаг юм бэ. Жил бүр аудит орж бгаа ш дээ. Зөрчлийн хажуугаар нүдээ аниад өнгөрсөн аудитын байгууллагад хариуцлага тооцоочээ.Дарвайсан хувалзнууд бас хүүхдэдээ тэтгэлэг авчихсан юм блгүй
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.9.89.194)
    Арай дэндүү гар байгаам шүү. 2000 мэдээлэл устцан байгаа гэж чаагаад ккк
    2023 оны 05 сарын 22 | Хариулах