Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК өнөөдөр буюу 12-р сарын 18-ны өдөр цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Тодруулбал нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлах аж.

Засварын ажлын хүрээнд төлөвлөгөөт таслалт буюу Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 хороодод 15:00 цагаас 17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж засварын ажил хийх юм байна. Харин БЗД 20 болон 33 хороонд төлөвлөгөөт бус тасралт цахилгаан хязгаарлалт 13:00-14:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд засварын ажил хийж байгаа юм.

Түүнчлэн

  • СБД-ийн 19-р хороо, СХД-ийн 21-р хороо, ЧД-ийн 24-р хороонд 12:00-16:00 цагийн хооронд
  • СХД-ийн 21-р хороонд 14:00-15:10 цагийн хооронд
  • ХУД-ийн 4, 5, 6-р хороо, БЗД-ийн 20-р хороонд 05:55-12:00 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -9 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 01 мин

Улаанбаатарт -9 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 01 мин