Х.Нямбаатар: ₮77 тэрбумаар хятад цахилгаан машин авах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Улаанбаатар хотын такси үйлчилгээнд 77 тэрбум төгрөгөөр цахилгаан хөдөлгүүртэй автомашин авна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан.  

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар цахим сүлжээндээ дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр "Х.Нямбаатар 77 тэрбум төгрөгөөр хятад цахилгаан машин авах гэж байна гээд үлгэр зохиогоод дайрч байна. Ирэх оны төсөвт ийм 77 тэрбум төгрөг тавигдаагүй. Ийм мөнгө байхгүй.

Бас Х.Нямбаатар 11 их наяд төгрөгийн төсөв батлууллаа гэж бас ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байна. Ирэх оны нийслэлийн төсөв 4.5 их наяд төгрөг. Ташаа мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд залруулга хийнэ үү" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ